БХЯ, ЗХЖШ ахмадын сан байгуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 24

Батлан хамгаалах салбарын ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ шинэ тушаал гаргажээ.

Уг тушаалаар БХЯ, ЗХЖШ, түүний харьяа анги, байгууллагынхан ахмадуудаа дэмжиж ажиллах, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг үндэслэн “Ахмадын сан” байгуулан мөнгийг нь жил бүрийн төсөвт тусгаж, зохих журмын дагуу зарцуулах, ахмад настнуудыг Цагаан сар, Ахмадын өдрийг тохиолдуулан жилд хоёр удаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байх, БХЯ, ЗХЖШ-ын Ахмадын хороо “Монгол цэрэг-жуулчин” баазтай гэрээ байгуулан ахмадуудыг хөнгөлөлттэй үнээр амрааж байх, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ахмад настанд зориулсан тасаг нээхээр тусгажээ.

Түүнчлэн аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабын дарга нарт тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа Батлан хамгаалах салбараас тэтгэвэрт гарсан, харьяалалгүй байгаа ахмадуудын бүртгэл судалгааг гарган орон нутгийнхаа ахмадын байгууллагад харьяалуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж байхыг үүрэг болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top