Эрүүл мэндийн сайд Н.Удвал өвчтэй хоригдлуудыг энгийн эмнэлэгт эмчлүүлэх эрх олгох гэж явахдаа намын дарга Н.Энхбаярыгаа эмнэлэгт хэвтүүлэх гэлээ гэж хэсэгтээ л Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй сайн муугаа дуудалцсан. Эргүү тэнэгээрээ хэлүүлж, эцэст ял эдэлж байгаа өвчтэй хоригдлуудыг нэгдсэн эмнэлэгт шилжүүлэхээр болсон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нэг ч хоригдол өвчнөө эмчлүүлэхгүй байгаа нь дээр дүрэм журамдаа “эргүүтсэний” гай бололтой. Учир нь ял сонссон хоригдлуудыг гадуур эмчлэхгүй гэсэн өмнөх сайд нарын гаргасан журмыг хүчингүй болгохоо мартсан Эрүүл мэндийн сайд Н.Удвал улстөрч болох гэж зовохдоо өвчтэй хоригдлуудыг ч, намынхаа даргыг ч хөлдөө чирч байгаа сурагтай.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )