Тариаланчид цуглана

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 24

Тариалан эрхлэгчдийн зөвлөлийнхөн энэ оны ажлын төлөвлөгөөгөө гаргахаар ээлжит хурлаа энэ сарын 26-нд зохион байгуулах гэж байна.

Уг хурлаар энэ онд хийх ажлын төлөвлөгөө болон "Нэг зөвлөл, нэг хууль" санаачилгын хүрээнд хуулийн төслийн ажлын хэсэг байгуулах, үүнд салбарын гишүүдийн саналыг авах зэрэг олон асуудлуудаар зөвлөлдөх юм.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олон талт үйл ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн өмгөөллийг сайжруулах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дээрх хурлыг зохион байгуулж буй бөгөөд газар тариаланг тогтвортой хөгжүүлэх, өсөлтийг хангах, таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Монголын тариаланчдын холбоотой хамтран ажиллахаар болсон юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top