Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:

Өнөө шөнө зарим газраар, маргааш нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2013 оны  02 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Дэлгэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Туул, Тэрэлж голын сав нутгуудаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

2013 оны 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд баруун болон төвийн нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орно. Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хүрэн-бэлчир, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top