Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр тохиож байна. Бурхан багш 2500 жилийн өмнө хүн төрөлхтнийг зовлонгоос гэтэлгэх, зовлонгийн үндэс шалтгааныг олохын тулд зургаан жилийн турш даяан хийн бясалгаж гэгээрлийн хутгийг олсон гэдэг. Бурхны номыг ёсоор нь бүтээвэл энэ болон хойт насны санасан хэрэг сэтгэлчлэн бүтдэг нигууртай хэмээдэг. Монголчууд бид бурхны ном сургаалд сүсэглэх, түүнийг гэр орондоо залж хүндлэн тахих, маани мэгзэм тэргүүтнийг унших, хурал номын газар ном айлдуулж буян хурааж ирсэн эртний заншил, дэг жаягтай ард түмэн. Жилийнхээ засал цээрийг шинийн 15-ны дотор хийвээс ашид буян арвантаа арвижин дэлгэрдэг жамтай гэж бурхны номд үздэг аж.

Сэтгэгдэл ( 1 )
Ном \n