Нийслэлийн өмчит “Автобус-3” компанийн ажилчид ажил хаяжээ. Тэд өнөөдөр өглөөнөөс эхлэн ажлаа хаясан бөгөөд гол шалтгаан нь тус компанийн удирдлагын гаргасан шийдвэрийг эсрэг байр сууриа ийнхүү илэрхийлж байгаа аж. Тодруулбал тус компанийн удирдлага зарим ажилчнаа хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас халсан байна. Гэтэл түүнийг нь буруу гэж үзсэн ажилчид нь ажил хаяж байгаа төдийгүй цалин хөлс, ажиллах нөхцөл хүнд байгааг ч давхар дуулгажээ.

Сэтгэгдэл ( 0 )