Чарлес Эдвард Красни гэх Сайнт Киттэ Невис улсын иргэн Монгол улсын иргэн Т.Аятунгаатай гэрлэх ёслол хийж Ч.Тэргэлсар гэх охинтой болсон. Гэвч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөд асуудал үүсэж өрхийн тэргүүн Филиппин улсад охины хамт үлдэж Т.Аятунгаа ээжтэйгээ эх орондоо ирсэн.
Тэд энэ хэргийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж байсныг бид шуурхай хүргэсэн. Харин Т.Аятунгаагийн буруутай үйлдлийг олон нийтэд дэлгэх зорилгоор өөрийн Фэйсбүүк хуудсыг нээсэн хэмээн тайлбарлаж байсан Чарлес Эдвард Красни дөнгөж сая өөрийн Фэйсбүүк хуудсаа хаалаа. Тэрбээр манай сурвалжлагчтай цахим хуудсаар харилцахдаа: Хэргийн талаар мэдээлэл өгөх нь Филиппин улсын хуулиар хориотой байдаг. Гэхдээ сонирхсон асуултад тань хариу өгөхөд татгалзах зүйлгүй” хэмээгээд Skype-ээр холбогдохоор болсон юм. Хэрвээ бид Skype-ээр холбогдвол ярилцлагыг хүргэх болно.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )
Eh Hun bj uree tegj hertsgiigeer zodoj bsiin Bol mongold ter Ohin irj yahiin.tendee eruul saruul dalain ergiin baidhindaa aawtaigaa bsan n ayulgui yum bish u?