Онцгой байдлын албанд ирж байгаа ихэнх дуудлагыг хээр гадаа автомашин техник нь эвдэрч, саатах, цасанд суух дуудлагууд эзэлж байна.
Ойрын өдрүүдэд хүйтэрч, шороон болон цасан шуурга шуурах тул нийт иргэд, малчид, жолооч тээвэрчдэд анхааруулахад аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслах, цаг агаарын болон мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг биелүүлэхийг анхааруулж байна.
Мөн голын эх авдаг томоохон гол, мөрний голын ус халих үзэгдлүүд ажиглагдаж байгаа тул мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байх, явганаар болон автомашин техникээр зорчихгүй байх, мал туухгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Мөн нойтон цас орох тул малын хашаа, саравчинд нөмөр хаалт хийх, мал цасанд дарагдахаас сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )