20 орчим хүнийг осгохоос аварчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

ОБЕГ-ын аврагчид өнгөрсөн шөнөөс өнөөдөр өдрийн 12:00 цаг хүрэл нийт 20 гару й хүнийг осгох аюулаас аварсан байна. Тодруулбал Өвөрхангай аймгийн төвөөс Хужирт сум руу явж байсан УАЗ-469 /09-55 УБА/ машинтай 8 том хүн, 3 хүүхэд цасанд суусан, Говь-Алтай аймгийн төвөөс 30 км-ийн зайтай Дөтийн даваанд УАЗ-469 автомашинтай хүмүүс цасанд суусан тухай дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн бүлэг ажиллаж 02 дугаар сарын 25-ны машиныг цаснаас татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангасан ажээ.  

Онцгой байдлын албанд ирж байгаа ихэнх дуудлагыг хээр гадаа автомашин техник нь эвдэрч, саатах, цасанд суух дуудлагууд эзэлж байгаа тул аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслах, цаг агаарын болон мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг биелүүлэх хэрэгтэйг анхаарууллаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top