Сэтгүүлчдийг АНУ-д нэг сарын сургалтад урьж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийг АНУ-д нэг сарын хугацаагаар англи хэлний мэдлэг, сэтгүүлчийн  мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, эхний ээлжийн 14 сэтгүүлч амжилттай төгсч ирээд байна. Уг сургалтыг Олон улсын боловсролын Америк дахь консул /American Councils for international education/ байгууллагын хөтөлбөрийн дагуу явуулж байгаа юм. Сургалтын дараагийн ээлжийг дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд АНУ-д явуулахаар боллоо. Шалгалтыг АНУ-аас ирсэн  багш нар гуравдугаар сарын 6-нд авах юм.

Хэвлэл, мэдээллийн байгууллагад хоёроос доошгүй жил ажилласан, сэтгүүлч мэргэжилтэй, мэргэжлийн ур чадвараа тодорхой хэмжээнд харуулсан, англи хэлний зохих хэмжээний мэдлэгтэй сэтгүүлчид үүнд хамрагдах боломжтой. Нэг байгууллагаас нэг сэтгүүлч явуулна. Суралцахыг хүссэн сэтгүүлчид материалаа өөрийн биеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны даргад гардуулж өгнө. Бүртгэлийн хугацаа гуравдугаар сарын 5-нд дуусах тул материалаа түүнээс өмнө авчирч өгөх шаардлагатай. Хугацаанаас хэтэрсэн сэтгүүлчдийн материалыг авахгүй болохыг анхааруулж байна.

Сэтгүүлчдийг уг сургалтад тусгай журмын дагуу шалгаруулж авах ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top