БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг эхэллээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2013-2014 оны хичээлийн жилд 167 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 53 (17 бакалавр, 36 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгох гэнэ. Мөн энэ хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газраас 50 бакалавр оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.Тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруулалтад оролцох юм.  

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны албан ёсны сайтаас авах бололмжтой.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyungerel(183.177.98.67) 2025 оны 03 сарын 13

bolovsrol shinejleh uhaani yamni saitig helj ogno u

1  |  0
Top