Булган аймагт гарсан хүн амины онц хүнд гэмт хэргийг илрүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

Булган аймгийн төвд 2012 оны 12 дугаар сарыг 17-ны өдрийн 14 цагийн орчим  82 настай иргэн Л-ыг гэртээ байхад хүүг нь худгаас ус авахаар явах хооронд санаатайгаар амь  насыг хохироож,  ширээн дээр байсан мөнгөн аягыг авч явсан онц хүнд гэмт хэрэг гарсан. Орхон аймгийн цагдаагийн газрын ажилтнууд энэ гэмт хэргийг Завхан аймгийн харьяат А /31 настай, эрэгтэй/ гэгч шунахайн сэдэлтээр үйлдсэн болохыг илрүүлэн нотлох баримтаар тогтоосон байна. Гэмт этгээд урьд өмнө хулгайн гэмт хэрэгт ял эдэлж байхдаа хорих ангиас 2 удаа оргон ял нэмүүлж шийтгүүлж байсан ба 2012 оны 7 дугаар сард хорих ангиас суллагджээ. Эмгэний амь насыг хохироосон А нь хорихоос суллагдсанаас хойш Орхон, Дархан, Завхан, Төв аймагт хүчин, дээрэм, хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг цагдаагийн ажилтнууд тогтоож мөрдөн шалгаж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top