“Кожеговь” ХХК буруугүй гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 12 тугал тодорхой бус шалтгаанаар хорогдсоны дараа Цөмийн энергийн газрын хяналтын улсын байцаагчид цацрагийн хэмжилт хийж, химийн бодис болон бактерлогийн нөлөө байж болзошгүй гэж үзээд дээж аван шинжилгээнд өгөхөд, хариу нь хэвийн гарсан гэх мэдээлэл байгаа. Тугалуудын үхлийн шалтгаан нь цацрагийн бохирдол биш гэсэн мэдээллийг  Цөмийн Энергийн Газраас хийж буй. Гэхдээ эцсийн байдлаар нэгтгэсэн хариу Байгаль орчин ногоон хөгжлийн яамны зүгээс албан ёсоор гарах аж.

Ямар ч байсан тугалуудын үхлийн шалтгааныг  “Кожеговь” ХХК-ийн үйл ажиллагаатай холбон харж байгаа талууд нэгээр тогтохгүй. Харин ЦЭГ-ын Технологи нэвтрүүлэх хэлтсийн дарга хэлэхдээ  “Кожеговь” ХХК одоогоор ураны олборлолт явуулаагүй, технологийн туршилтын ажил хийсэн аж. Тиймээс ураны хайгуулаас шалтгаалж мал амьтан үхсэн, байгаль орчин бохирдсон тохиолдол гараагүй” гэж байгаа ч хяналт, шалгалтын нэгдсэн хариу гараагүй байгаа тул “Кожеговь” ХХК буруугүй гэж хэлэх болоогүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top