Оскар эзэддээ ”ирлээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25


АНУ-ын Лос-Анжелос хотын Долби театрт 85 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол боллоо. Энэ удаагийн наадмын шилдэгүүдээр:

Шилдэг кино – “Argo”

 Шилдэг эрэгтэй жүжигчин – Даниэль Дэй-Льюс /Lincoln/

 Шилдэг эмэгтэй жүжигчин – Женнифер Лауренс /Silver lining playbook/

 Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин – Кристоф Уолтз /Django unchained/

 Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин – Энн Хэтэуэй /Les Miserables/

 Шилдэг найруулагч – Ан Ли /Life of pi/

 Шилдэг кино зохиол – Куэнтин Трантино / Django unchained /

 Шилдэг шинэчлэн бичсэн зохиол – Крис Террио / Argo 

 Шилдэг хүүхэлдэйн кино – “Brave”

 Шилдэг хувцас загвар – "Anna Karenina" Жаккуэлин Дюрран

 Бүрэн хэмжээний шилдэг баримтат кино – "Searching for Sugar Man"

 Богино хэмжээний шилдэг баримтат кино – “Inocente" – Шон Файн, Андреа Никс Файн

Богино хэмжээний шилдэг энимэйшн – "Paperman" Жонн Кахрс

Шилдэг эвлүүлэг – “Argo” Уильям Голдберг

Гадаад хэл дээрх шилдэг кино – “Amour”

Шилдэг нүүр хувиргалт, үс засалт – “Les Miserables” 

Шилдэг кино зураг авалт – "Life of Pi" Клаудиа Миранда

Киноны шилдэг хөгжим – "Life of Pi" Мюкайл Данна

Киноны шилдэг дуу – “Skyfall” Адель Адкинс

 Пол Эпворт Шилдэг богино хэмжээний кино – “Curfew” Шон Кристенсен

Хөгжмийн шилдэг найруулагч – "Zero Dark Thirty" Пол Н.Ж.Оттоссон

Хөгжмийн шилдэг найруулга – "Les Misйrables" – Энди Нельсон, Марк Патерсон, Саймон Хайес

Шилдэг тусгай эффект – "Life of Pi" – Билл Уэстерхофер, Жуйллами Рочерон, Эрик-Жан де Боёр, Доналд Р.Эллиотт

Шилдэг загвар, чимэглэл – “Lincoln” киноны уран бүтээлчид тодорсон байна.

Уншигч та бүхэд Оскарын шагналын сонин содон бүхнээс сонирхуулъя.

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын хүмүүсийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог.  1927 болон 1928 оны кино урлагт гаргасан амжилт бүтээлийг үнэлэх Анхдугаар Оскарын шагнал гардуулах ёслол нь 1929 оны 5 сарын 16-нд Холливудын Рузвельт зочид буудалд зохиогджээ. Энэхүү арга хэмжээний хөтлөгчөөр жүжигчин Дуглас Фэйрбанкс, кино найруулагч Уильям деМилл ажиллаж байв. 2008 оны амжилтыг үнэлэх 81-р Оскарын шагнал гаруудах ёслол нь Холливудын Кодак театрт болсон ба жүжигчин Хью Жакман хөтөлжээ.

Энэхүү оскарын шагналын албан ёсны нэрийг "Academy Award® of Merit" гэдэг байна. Академийн номын санч, гүйцэтгэх захирал Margaret Herrick анх уг барималыг хараад авга ах Оскартай маань ямар адилхан юм бэ? гэж хэлснээс хойш Академийнхан Оскар гэж нэрлэх болсон байна.

Оскарын шагналд баримт болон очиж буй баримал нь загалмайтны илд барьсан баатар байдаг бөгөөд тухайн баатар нь  киноны дамар дээр зогссон байдаг.  Тэгвэл дамар нь  жүжигчин, найруулагч, продюсер, техникч, зохиолчийг илтгэж байгаа юм.  Уг баримал маань 34 см өндөртэй, 3,8 килограмм жинтэй. Оскар баримал нь цугтамал бөгөөд металын холимог, цэс,никель, мөнгө, эцэст нь 24 кратын алтаар бүрсэн байдаг юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top