Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг баталлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам”,  ”Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн саналаар дээрх  журмуудыг баталлаа.

Эдгээр журамд заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нь хууль ёсны газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай нэг бүрчлэн тохиролцоо хийн, гэрээ байгуулж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг гүйцэтгэхдээ иргэдийн эрх ашгийг хохироохгүй байх талаар  анхааран ажиллахыг төлөөлөгчид сануулж байлаа.

Хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна  зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг батлах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top