Өчигдөр 22 цаг 12 минутанд Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвп “БЗД, Налайхын постын зүүн талд 2 автомашин мөргөлдөж 2 хүн хавчуулагдсан” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Шуурхай бүлэг 105-ын аврах тасаг шуурхай ажиллан хаяган дээр очиход Тоёота Карина, Хьюндай Портер маркын автомашинууд мөргөлдсөн байжээ. Ослын улмаас суудлын автомашины жолооч Ю.Ө /29 нас, эр/ цээж нурууны гэмтэлтэй, биеийн ерөнхий байдал хүнд, зорчигч Г.Ц /26 нас, эм/ тархины хүнд гэмтэлтэй биеийн байдал маш хүнд, Портер автомашины жолооч Я.Д зүүн хөл хугарсан, цээжний гэмтэлтэй биеийн байдал хүнд, зорчигч Х /38 нас, эм/ нүүр шилэнд зүсэгдсэн, биеийн байдал хөнгөн, Б.М /17 нас, эр/ зүүн хөл гэмтэлтэй биеийн байдальай байжээ. Тэдэнд яаратай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлж, ЯТТ 103-н 1 автомашин болон УБЦ 03-05 автомашинаар тээвэрлэн 23:30 цагт ГССҮТ-ийн эмч Сайнбаяр, Мөнхдөл нарт хүлээлгэн өгсөн байна.
Хальтиргаатай болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хурдаа тохируулан болгоомжтой явахыг энэхүү мэдээгээр сэрэмжлүүлэг болгон ослын газрын зургийг хүргэе.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )