Сэтгүүлч С.Наранбаатар бусдын гарт амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 26

Нэгэнтээ “Өөрийгөө  сэтгүүлч болчихлоо энэ тэр гэж онгирсон удаагүй. Харин ажлаасаа аз жаргал мэдэрч кайф авсан үе зөндөө. Хэн ч мэдээгүй асуудлыг сөхөж нийгэмд мэдрүүлж, шийдвэрлэгдэхэд өөрийгөө  бусдад хэрэгтэйг ойлгодог.” хэмээн ярьж байсан сэтгүүлч С.Наранбаатар өнөөдөр бидний дунд байхаа больжээ. Монголын сэтгүүл зүйн талбар дахь нэгэн онцгой эрхэм тэрбээр бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Талийгаач С.Наранбаатар  урд  шөнийн 03-04 цагийн хооронд гэртээ харих гэж таксинд сууж яваад хоолойгоо боолгон амиа алджээ.  Хэргийг үйлдсэн байж болзошгүй гэмт этгээдүүдийг баривчлан уг хэрэгт эрүү үүсгэн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар  талийгаачийн сууж явсан таксины жолооч болон жолоочийн ахыг холбогдуулан шалгаж байгаа гэнэ.  

Энэ хэргийн талаар  NBS телевизийнхнээс тодруулах гэхэд бүгд шокийн байдалд орсон тул мэдээлэл өгөх боломжгүй хэмээн уйлж байсан юм.

С.Наранбаатар нь  эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд ИТХ-ын сонгуулиар БЗД-ээс сонгогдон ажиллахыг зэрэгцээ NBS телевизийн захирлаар ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top