Догдлол дагуулсан хайрын шүлгийн наадам болно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 26

 

Хүн төрөлхтний агуу их хайрын өнө мөнхийн билэгдэл цагаан уул цэцгээр төлөөлүүлэн “Цагаан уул” хэмээн нэрийдсэн залуу яруу найрагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг яруу найргийн наадмыг Монголын Залуучуудын Холбооноос 16 дах жилдээ зохион байгуулах гэж байна. Залуу яруу найрагчдыг олны танил болгодог, яруу найраг сонирхогчдын хүсэн хүлээдэг энэ наадмаас олон сайхан яруу найрагчид төрөн гарсан байдаг.

Хайрын шүлэг, хайрын тухай дууны үг шалгаруулах, хайрын богино хэмжээний шүлгэн мессежны уралдаан гэсэн 3 төрлөөр зохион байгуулагддаг энэхүү наадамд оролцогчдын материалыг 2013 оны 03-р сарын 05-25ны дотор МЗХ-ны төв байранд болон event@myf.mn онлайн хаягаар хүлээн авахаар болжээ.

Нийт 4 үе шаттайгаар явагдаж шалгаруулах энэхүү наадмын тэргүүн байрны эзнийг өөрийнхөө номыг 1000 хувь үнэгүй хэвлүүлэх эрхийн бичиг хүлээж байгаа юм байна.

 Сонирхуулахад наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр шалгарч байжээ.

Энэхүү наадмын тэргүүн байранд шалгарч байсан эдгээр яруу найрагчдыг харахад “Цагаан уул” яруу найргийн наадмыг ямар үнэ цэнэтэй болохыг харуулж байгаа юм. Залуу уран бүтээлчид болон яруу найраг сонирхогч залуус та бүхнийг наадамдаа  идэвхитэй ороцохыг урьж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top