Хиймэл эрхтнээ хүн анх удаа бодлоороо удирдсан гайхамшигт үйл явдал шинжлэх ухааны түүхэнд боллоо. АНУ-ын Колорадо мужийн иргэн эр одоо хиймэл гаруудаа бодлоороо удирдах болжээ. Лес Баугх гэх энэ эр хоёр гараа 40 жилийн өмнө цахилгааны ослоор алджээ. Гэвч Жонс Хопкинсийн их сургуулийн Хэрэглээний физикийн лаборатори болон ДАПРА төслийн багийнхны ачаар тэрээр хоёр хиймэл гараа сэтгэл хөдлөлөөрөө удирдах боломжтой болжээ. Хэрвээ тэр гараа хөдөлгөхийг хүсвэл түүний хийх ёстой зүйл нь зөвхөн гараа хөдөлгөх тухай бодох явдал хэмээн бахархан ярьж байна.
Баугх хүн болгон хэрэглэдэг хиймэл гар зүүгээгүй. Түүний хиймэл гар socket гэж нэрлэгддэг тусгай углуургаар биетэй нь залгагддаг аж. Үүний ачаар түүний мэдрэлийн хариу үйлдэлд хиймэл булчин нь риагц өгч эхэлжээ.
Судлаачдын мэдээлснээр Баугх бол мөр хүртлээ урт хиймэл гар зүүж бодлоороо удирдаж буй дэлхийн анхны хүн гэлээ. Тэрээр одоо гараараа олон зүйл хийж сурахын тулд өдөр бүр олон коммандыг бодон туршиж хичээллэдэг.
“Магадгүй би робот машинд өөрчлөлт хийж энэ технологид тэсрэлт авчирахад туршигдсан хүн болох байх” хэмээн Баугх ярьжээ. Тэрээр одоо зөвхөн лабораторийн хүрээнд хиймэл гаруудаа хэрэглэж байгаа боловч хэзээ нэгэн өдөр үүнийгээ баталгаажуулж өөрийн болгоно хэмээн найдаж байна.
“Бид үүнийг зөвхөн эхлэл гэж бодож байна. Энэ бол яг интернэт үүсч буй эртний өдрүүд шиг” хэмээн Жонс Хопкинсийн Хиймэл эрхтнийг шинэчлэх хөтөлбөрийн менежер Майк МасЛоугхлин хэлсэн байна. Мөн дараагийн тав, арван жилд үүнээс ч онцгой тэсрэлтийг хүлээж байгаа гэжээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан мэдээ байна. Харин риагц гэдэг үгийг ойлгосонгүй. Реакция гэдэг орос үг юм болов уу? Мэдэхгүй байвал өвөө, эмээ нараасаа асуувал тэд чинь мэдэж байгаа шүү дээ, дүү нар минь, даанч дээ сайтынхаа нэрийг бодож байгаач.