Нийслэлд байршилтай төрийн болон төсөвт байгууллагын ажил эхлэх цагийг 8:00, ажил дуусах цагийг 17:00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 8:00, их дээд сургуулийн эхлэх цагийг 9:00 байхаар Засгийн газар 2012 онд тогтоосон билээ. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төсвийн байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулах эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн байна. Учир нь төрийн болоод бусад албан байгууллага сургалтын газрууд ижил цагт цуглаж, тарах нь урт хугацааны замын түгжрэл үүсгэн буй. Үүнийг багасгах хяналт, зохицуулалт хийх шаардлага гарсны улмаас энэхүү шийдвэрт хүрчээ. Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байрлал, ажиллагсад болон сурагчдын тоог судалж байхыг даалгасан байна.
Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 0 )