Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга нарын зургаан хүнийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татан хорьсон билээ. Тэднээс Л.Гансүх нарын гурван хүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнгөрөгч 10 дугаар сард батлан даалтад гаргаад байсан. Тэгвэл хоригдож байсан М.Тулга өнөөдөр батлан даалтад гарсан байна. Түүний өмгөөлөгч Ц.Баасандорж М.Тулгын зүүн хөл мэдээгүй болж эмчилгээ хийлгэх шаардлага гарсан тул солонгосын уламжлалт эмчилгээ хийдэг Скай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн байна.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 2 )
Улсын мөнгө иддэг хулгайчууд чинь мөнгө идэж байхдаа, өвдөхгүй, хууль дүрэм ярихаар л зөндөө өвчин гараад байгаам даа
идэж уухдаа огт өвдөхгүй шүү,ял *** ярихаар л өвдөөд,учиргүй хэвтрийн дэглэм болчих юм ,өндөр албан тушаалд очоод идэж уухаа цэгнэж бай,тэгэхгүй бол дараа носилькатайгаа шүүхийн танхимд залран хэрэг болно шүү гансүхтээн