Төрсөн хоёр хүүхдээ машинд түгжин шатааж, амь насыг нь хохироосон З.Ёндонд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр хэлэлцжээ. Шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ.
З.Ёндон нь 2014 оны тавдугаар сарын 15-ны өглөө 7 цаг 30 минутын үед “10-08” ОРА улсын дугаартай “Бонго пронтер” маркийн ачааны автомашинд 10 сар, 5 настай хоёр хүүхдээ суулгаж, машины кабин руу бензин цацаж, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, нийтэд аюултай, онц харгис хэрцгий аргаар санаатай галдан шатааж амь насыг нь хохироосон билээ. Мөн тавдугаар сарын 14-ний орой 23 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон сумын нэгдүгээр багийн нутаг “Хөшөөт” гэх газар гэрийнхээ гадаа эхнэр А-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан аж.
Сэтгэгдэл ( 3 )
tsaajiin yalaa sergeej iim umhuudiig olnii omno aldag boloochee davarsan muusain umnuudiig
алах хэрэгтэйшд муу новшыг 2 нялх амьтаныг ямар хэрцгийгээр ,яаж чадаж байна аа
25 жил яргачинг тэжээх хэрэг үү? шууд цаазлахгүй