Өнөөдөр аргын тооллын 12 дугаар сарын 28. Адъяа гараг. Билгийн тооллын 7. Могойг хүлэгч одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран найман цаг 45 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба элдэв үйлд хянуур хандан, ан гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун тийш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )