Өнөөдөр аргын тооллын 12 дугаар сарын 29. Сумъяа гараг. Билгийн тооллын 8. Дэлгэрүүлэгч одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран найман цаг 45 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эм эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахай, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Сэтгэгдэл ( 0 )