Он солигдох мөч буюу арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд болох "Мөнгөн шөнө" арга хэмжээний үеэр Төрийн ордны баруун болон зүүн талын замын хөдөлгөөнийг оройн 20.00 цагаас 01.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлах аж. Энэ үеэр тээврийн хэрэгслийн зогсоол хомс байдаг учраас Чингисийн талбайтай ойролцоо байрладаг Спортын төв ордны зогсоол, Улаанбаатар зочид буудлын зогсоол, Драмын театр, Хангарьд ордны баруун талын зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )