Онцгой байдлын албан хаагчид шинэ жилийн баяраар олон хоног амрахтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг ханган албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна. Мөн Онцгой байдлын Ерөнхий газраас иргэд аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Хэдий цас орж хүйтний эрч чангарсан ч гол мөрнүүдийн мөсний зузаан харилцан адилгүй , мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байж баталгаат зам гүүрээр зорчихыг, харин аж ахуйн нэгж байгууллагын хувьд барилга байгууламжийн дулааны шугам сүлжээний эвдрэл, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, өдөр тутмын хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах зэрэг аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг тус тус анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )