Өчигдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан боллоо. Энэ барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Увс нуур" дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх Улсын аварга С.Мөнхбат хоёр дахь удаагаа түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ. Ерөнхийлөгчийн цомыг гардан авлаа. С.Мөнхбат аваргад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүүж явсан бугуйн цагаа бэлэглэлээ.
Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )