Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 535 офицер, 754 цагдаа, 170 машинт эргүүлийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд ажиллана.
Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ сарын 27-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 24 цагаар ажиллаж байгаа аж. Тиймээс ард иргэдийн цагдаагийн алба хаагчдийн ажил үүргийг хүндэтгэн баяр ёслолоо зөв зохистой өнгөрүүлэхийг уриалж байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )