УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Харшийн сүлд модны наадамд оролцлоо. Тэрбээр хүүхэд багачуудад хандан ерөөлийн үгээр урам хайрлан мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мөн хүүхдийн тоглолтыг үзэж сонирхон энэ оны шилдгийг шилдэг хүүхдүүдэд бэлэг гардуулан хүүхдүүдийн шинэ жилийн баярыг хамтдаа тэмдэглэсэн байна. Харшийн сүлд модны наадмыг жил бүр Монголын хүүхдийн ордноос уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 57 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )