Ирэх оноос хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд жижиг оврын автобус буюу микро автобусуудыг явуулахгүй байх шийдвэр гаргасан талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ. Учир нь жижиг оврын автобусуудын насжилт ирэх жил дуусах тул дахин хот хоорондын нийтийн тээвэрт ийнхүү явуулахгүй байх шийдвэр гаргасан хэмээн Авто тээврийн үндэсний тэвийн тээврийн хэлтсийн дарга мэдээллэсэн байна. Одоогоорр Дархан, Эрдэнэт, Төв аймаг зэрэг нийслэлтэй ойр аймгууд руу жижиг оврын автобусаар үйлчилж байгаа аж.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )
Маш зөв шийдвэр гаргасан байна Хөдөөгийн микро автобусны үйлчилгээ дэндүү муу байсан Үнээ байнга нэмнэ Мах овоолж байгаа юм шиг чихнэ хотын ойролцоо ирээд буулгаж явуулна өөрөөр хулгайгаар хүн илүү ачдаг Өвчтэй зовлонтой болон өндөр настанд хатуу хандана харьцааны наад захын соёл байхгүй шөнө голдуу явна үнэндээ хэцүү байсан Зөв шийдвэр гарсанд баярлаж байна Оюутнуудын өвлийн амралт хаврын таралт намрын явалтууд маш хүнд байсан юм