Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамж гаргажээ.
Захирамжаар нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн иргэн
А.Хишигдоржийн “Хулгануудын хотхон” цэцэрлэгүүдийг байгуулахаар боллоо.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, цэцэрлэгийг бүрэн хүчин чадлаар нь ажиллахыг үүсгэн байгуулагч нарт, шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )