Маргааш Улаанбаатар хотод цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэлнэ.Энэхүү бүртгэлд 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч. Мөн гэрээт цэргийн албан хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид өөрийн оршин сууж буй хороон дээрээ очиж хамрагдах боломжтой аж. Бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )