ЦЕГ: ”Stamford” сүлжээний 39 хохирогч бүртгэгдээд байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 08 сарын 28

Одоогоос жилийн өмнө Монгол Улсад "Stamford" нэртэй компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Тус компани нь иргэдээс хөрөнгө оруулалт авах замаар хууль бусаар мөнгө босгодог болох нь тогтоогдсон бөгөөд хууль, хяналтын байгууллагаас энэ сарын эхээр тус компанийг хариуцсан гэх ОХУ-ын иргэн Евгений Персовыг цагдан хорьж, шалгаж эхэлсэн байдаг. Дээрх хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Тодруулбал, сүлжээний гэх 19 хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа ба манай  улсын нийт 17 мянган иргэн сүлжээнд гишүүнээр элсэж эд хөрөнгөөр хохиржээ. Иргэд ийнхүү хохирсоор байгаа боловч иргэдийн итгэмтгий зангаас үүдээд энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгааг албаныхан хэлж байна.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.3-т сүлжээний бизнесийг хориглосон байдаг ч иргэд ах дүү, найз нөхдийнхөө үгэнд итгэн, бэлэн мөнгө өгч бүртгүүлж байна. Мөн тухайн иргэн өөрөө ч мэдээгүй байхад ойр тойрных нь хүмүүс иргэний үнэмлэхийг нь ашиглан бүртгэчихсэн тохиолдол гарсан байна. Улмаар шинэ сүлжээ байгуулах бүрт хамгийн түрүүнд гишүүн болж, мөнгөө нэмэгдүүлж авдаг хэсэг хүмүүсийг цагдаагийн байгууллагаас тогтоон шалгаж эхэлжээ. Мөн сүүлийн үед Стэнфорд хэмээх залилангийн сүлжээнд хохирсон гэх 14 хэргийн 39 хүн хохирогч цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж.

Энэ сарын 30-ны өдөр Казахстан улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол улс дахь БНКУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд элчин сайд Калыбек Кобландин улс орныхоо хөгжилд, иргэний нийгэм болон улс хоорондын харилцааг бэхжүүлэх, ард иргэдийн нийгмийн эрх зүйн хамгаалалд Үндсэн хуулийн гүйцэтгэх үүрэг асар их гэдгийг онцоллоо.

БНКУ-ын Элчин сайд Калыбек Кобландин “Казахстан улсын Үндсэн хуулийн түүхэн ой тохиож байна. Өнөөдрийн байдлаар Казахстан улс 2050 гэх хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч 30 орны тоонд багтах зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн бидний байгаа улс орон, эдийн засаг, нийгэм соёлын хөгжилд БНКУ-ын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын зүтгэл маш их бий гэдгийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй.

Мөн Казахстан улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэх нэгэн өдөр маргааш буюу 8-р сарын 29-ны өдөр тохиож байна. БНКУ-ын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачлагаар НҮБ-аас албан ёсоор зарлагдсан Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдөр юм.

Дэлхийн улс орнуудад бодитоор нүүрлээд буй аюул заналын нэг бол цөмийн зэвсэг бөгөөд өнөөдөр дэлхий дээр цөмийн зэвсгийн хор хөнөөлийг хэрхэн амсаж хохирч буйг бид нүдээр харж болно. Өнгөрсөн  68 жилийн хугацаанд нийт 456 удаагийн цөмийн туршилт явагдсан байна. Цөмийн туршилтын улмаас манай улс их хэмжээний хохирол амсаж байсан тул туршилтын эсрэг бид тууштай тэмцсээр ирсэн юм” гэлээ.

Цөмийн зэвсгийн туршилтын эсрэг тэмцлийн өдрийг НҮБ-аас 1991 онд анх зарлан тунхагласан байдаг. Энэхүү тунхаглалын хүрээнд дэлхийн 100 гаруй орон цөмийн зэвсэггүй бүс нутаг болгон зарласнаас Монгол улс мөн бүс нутгаа цөмийн зэвсгээс ангид байх бодлого хэрэгжүүлж ирсэн байна.

Хурлын төгсгөлд Элчин сайд Калыбек Кобландинаас цөөн асуултад хариулт авлаа. 

-Казахстан улс дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улс болохыг зорьж байна гэлээ. Энэ хүрээнд ямар ямар ажлууд хийгдээд байна вэ?

-Манай улс эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих зорилгоор инновацийн хөгжлийг түлхүү дэмжиж төсөл хөтөлбөрүүд явуулж байна. Мөн 20-25 насны залуу гэр бүлүүдээ дэмжиж жилийн 7 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд удаж байна. Өнгөрсөн жилээс тэтгэвэр тэтгэмж болон төрийн албан хаагч нарын цалинг нэмэгдүүлсэн байгаа. Хөгжлийн гол түлхүүр бол ажиллах хүчин мэргэжилтнүүд байдаг. Тийм ч учраас бид оюутан залуусыг маш олноор нь гадаадын улс орнууд руу сургахаар явуулж байгаа. 

Ерөнхийлөгч Н.Назарбаев жил бүрийн эхэнд тухайн жилийнхээ зорилтыг тодорхойлж, уг зорилтыг дөрвөн орны хэл дээр нийтэлж иргэддээ өгдөг. 

-Монгол, Казахстаны хамтын ажиллагааны цар хүрээ ямар түвшинд байна вэ? Цаашид ямар чиглэлд өргөжүүлэх боломж байгаа гэж харж байна вэ?

-Манай хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаатай явж ирсэн байдаг. Өнгөрсөн жил хоёр улсын ерөнхийлөгч уулзаж мөн энэ асуудлыг хэлэлцсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд худалдаа эдийн засгийн чиглэлд харилцаагаа улам өргөжүүлж ажиллана. Энэ хүрээнд ирэх 10-р сард Монгол-Казахстаны худалдааны форум зохион байгуулагдах гэж байна. Цаашид худалдаа бизнесийн салбарыг хөгжүүлэх маш том боломж бий.

-Манай улсын иргэд Казахстан улс руу 90 хоног визгүй зорчих болсон. Энэ хүрээнд манай улсын жуулчдын тоо ч нэмэгдэж, түүнийг дагаад гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдол нэмэгдсэн гэж сонссон?

-Хоёр улсын засгийн газар хооронд ялтан шилжүүлэх гэрээ хийгдсэн. Энэ хүрээнд зарим асуудал шийдэгдэж явдаг. Баян-Өлгий аймагт харьцангүй олон казах үндэстэн байдаг учраас манай талаас энэ аймагтай түлхүү харилцаатай ажиллах тал бий.

Казахстан улсын хүн амын 80 хувийг казах үндэстэн эзэлдэг. Эдгээрийн 14 хувийг монголоос ирж суурьшсан иргэд эзэлнэ. Нэгэн улсын иргэншил авсан иргэдээ бид хянаж шалгаад байдаггүй.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(88.130.50.63) 2018 оны 08 сарын 29

Hen ch mongijg n bulaaj avaagui biz de, oorsdijhee teneg è gajhuulj avaacjich ogchood, terijg hohi n gedeb bh da, uher mongolchuud mini ee

0  |  0
zochin(64.119.16.35) 2018 оны 08 сарын 29

SHUURHAI ZAR DEER BAIDAG TURGEN MONGOTEI BOLNO GESEN ZAR BURHNII NOMTOI HARSHILJ BAIGAAM PIN GEED HORVOO BII BOLOOGUI

0  |  0
Top