Өнөөдөр 2023.06.23. Энэ жилийн 174 дахь өдөр ба он дуустал 191 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 04 цаг 51 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 32 хэм, шөнөдөө 16 дулаан хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Эмэгтэй инженерүүдийг олон улсын өдөр, Олон улсын олимпын өдөр, НҮБ-ын Төрийн албаны өдөр, Дэлхийн шүгэл үлээгчдийн өдөр тохиож байна. Энэ өдөр Арменид Биеийн тамирын өдөр, Казахстанд Цагдаагийн албаны өдөр, Польш, Никарагуад Аав нарын өдөр, Канадад Терроризмын золиос болсон хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Австралийн жүжигчин Брайан Браун, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Фрэнсис Макдорманд, жүжигчин Сельма Блэр, Оросын дуучин Валерий Меладзе, Францын хөгжимчин, хөгжмийн зохиолч Ян Тьерсен, Францын хөлбөмбөгч Зинедин Зидан, Патрик Виейра, Мексикийн дуучин Данна Паола зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1956 оны энэ өдөр Гамаль Абдель Насер Египетийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
1993 оны энэ өдөр Олон улсын олимпын хорооны тэргүүн Хуан Антонио Самаранчийн санаачилгаар Лозаннд Олимпын музейг үүсгэн байгуулав.
1994 оны энэ өдөр АНУ-д “Форрест Гамп” кино дэлгэцнээ гарчээ.
1998 оны энэ өдөр Дэлхийд анх удаагаа хүний тархины эсийг шилжүүлэн суулгасан байна.
2016 оны энэ өдөр Их Британийн иргэд бүх нийтийн санал хураалтаар Европын Холбооноос гарахыг сонгосон юм.
Энэ өдөр үс засуулвал хэрүүл тэмцэл ирнэ
Билгийн тооллын 28. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )