ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 24

Өнөөдөр 2025.06.24. Энэ оны 175 дахь өдөр бөгөөд он дуусахад 190 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандаж, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт  үүлэрхэг. Өдөртөө 32 хэм дулаан, шөнөдөө 17 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн түүхийн өдөр, Эмэгтэй дипломатчдын олон улсын өдөр тохиож байга бол Венесуэлд Армийн өдөр, Перуд Нарны баяр, Индонезид Эх баригч эмч нарын өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Питер Уэллер, Их Британийн бөмбөрчин, «Fleetwood Mac» хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Мик Флитвуд, Америкийн жүжигчин Нэнси Аллен, Зөвлөлт болон Израилийн шатарчин Борис Гельфанд, Аргентины хөлбөмбөгч Лионель Месси зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1497 оны энэ өдөр Жон Кабот Канадыг нээжээ.

1571 онд Мигель Лопес Легасли Манила хотыг үндэслэн байгуулав.

1901 оны энэ өдөр Парист 19 настай зураач Пабло Руиса Пикассогийн анхны үзэсгэлэн нээгджээ.

1930 оны энэ өдөр Онгоц илрүүлэх анхны радарыг ашиглажээ.

1934 оны энэ өдөр Украины нийслэл хот Харьковоос Киевт шилжив.

1945 оны энэ өдөр Улаан талбайд Ялалтын баярын жагсаал болж, маршал Г.К.Жуков оролцжээ.

1951 оны энэ өдөр Арилжааны өнгөт “CBS” телевиз нээгджээ.

1973 оны энэ өдөр Леонид Брежнев АНУ-д айлчлахдаа хүйтэн дайн дууссан гэж хэлсэн байна.

1990 оны энэ өдөр Виктор Цойн болон «Кино» хамтлагийн сүүлчийн тоглолт Лужники цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.

2021 онд АНУ-ын Майами хотод орон сууцны барилга нурж, 98 хүн амиа алдав.

2023 оны энэ өдөр Орост “Вагнер” компанийн цэргүүд бослогоо зогсоожээ.

Билгийн тооллын 29. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хүчин төгссөх угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu