Дүрэм зөрчсөн жолоочийг 50 мянган төгрөгөөр ТОРГОЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 24

 

Энэ оны 06 дугаар 22-ны өдрийн 05 цагийн орчимд ЧД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр сургуулийн уулзварт Toyota Chaser маркийн тээврийн хэрэгслийг 21 настай, эрэгтэй Т нь жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8.а дахь заалтыг зөрчсөн нь цахим орчинд нийтлэгдсэн бичлэг болон бусад баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30-т заасны дагуу 50 нэгж (50,000 төгрөг)-ээр бэлэн бус торгууль оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан.

Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu