Х.Нямбаатар автомашины улсын дугаарыг стандартад нийцүүлэхийг үүрэг болголоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 23

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээнд соёл, аялал жуулчлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа, газар чөлөөлөлтийн ажлын явц, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, “Хүрээ цам-Даншиг наадам 2025” болон Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд дундаж хэрэгжилт нь 71.5 хувьтай байна.

 

 

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 91 ажилд 5265 нэгж талбар газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөөд байгаа юм. Газар чөлөөлөлтийн ажлын гүйцэтгэлийг чанаржуулж байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Тодруулбал, гэр хорооллыг орон сууцжуулах ажилд нөлөөлөлд өртсөн 2622 нэгж талбар байна. Авто зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээний ажилд нөлөөлөлд өртсөн 1178 нэгж талбар байна. Сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол, гал түймэр унтраах анги, хог шатаах үйлдвэр болон бусад нийгмийн дэд бүтцийн чиглэлийн ажилд нөлөөлөлд өртсөн 1465 нэгж талбар байна. Үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг танилцуулав.

 

 

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх, ялангуяа явган хүний замын ажил, барилга байгууламж, дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудаа эрчимжүүлэх,
  • Нийслэлийн төсвийн тодотголын бэлтгэлийг сайтар хангаж ажиллах,
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын ажлын уялдаа холбоог сайтар хангаж, бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх,
  • Хог, хаягдлыг цагийн хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх ажлыг газар дээр нь явж хэрэгжилтэд хяналт тавих,
  • 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтмол шалгаж, инженерийн шугам, сүлжээний ажлуудыг эрчимжүүлэх,
  • Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг шалгаж, дугаарыг стандартад нийцүүлэх,
  • Нийслэлийн дүүрэг, хороод уялдаа холбоотойгоор чанартай ажлуудаа гүйцэтгэх,
  • Замын хөдөлгөөний хяналтын камер, зөрчлийн арга хэмжээг чанаржуулах, үзэгдэх орчинд нөлөөлж буй мод, бут, кабель шугамыг цэгцлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.212.119.151) 2025 оны 06 сарын 23

Яг одоо ашиглагдаж байгаа стандартын бус дугаарыг та нөхөд л төрийн үйлчилгээ нэрээр нэвтрүүлсэн шүү дээ. Та нар танай МАНам монголыг 30 гаруй жил стандартгүй засагласнаас болж та нарын хулгай луйварт цөлмүүлсэн Монгол улс, Монгол хүмүүс байсаар ирсэн.Энэ байдалд ер нь та нар дүгнэлт хийж үзсэн үү?

0  |  0
DR. UROLOGIST(197.211.63.3) 2025 оны 06 сарын 23

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Test link(202.179.15.130) 2025 оны 06 сарын 23

БОРЖУУРАА ОЛИГТОЙ СОЛИОГҮЙ БАЙЖ ЮУН ДУГААР СОЛИХ ВЭ

1  |  0
Test link(202.179.15.130) 2025 оны 06 сарын 23

БОРЖУУРАА ОЛИГТОЙ СОЛИОГҮЙ БАЙЖ ЮУН ДУГААР СОЛИХ ВЭ

1  |  0
Нийслэл(103.57.92.111) 2025 оны 06 сарын 23

Сайн ажиллаж байгаа шүү,\nХарин АН-ын луйварчид, газрын наймаачид өсөрхөхдөө түцийнхнийг ашиглаж дайрч гутааж байгааг олон түмэн мэднээ

1  |  0
Close menu