ХӨСҮТ | Улаанбурхнаар өвчилсөн НЭН ХҮНД нэг иргэн байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 24

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 727, гэрээр 1121, эдгэрсэн 7591, Хавьтал 63052, нас баралт 7, хүнд 38, нэн хүнд 1 хүн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu