Вакцины эсрэг худал мэдээлэл түгээсэн хүмүүст ХАРИУЦЛАГА ТООЦНО

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 06 сарын 23

Өнгөрөгч амралтын өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар ХӨСҮТ-д ажиллаж өвчний нөхцөл байдалтай танилцсан.

Энэ үеэрээ, тус өвний вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээж буй хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцохыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгасан байна.

Өчигдрийн байдлаар 9096 батлагдсан тохиолдол байгаагаас 7150 нь эдгэрч, 7 хүүхэд нас бараад байгаа юм. Түүнчлэн 63 мянган шууд хавьтал байгаа бөгөөд энэ тоо Улсын их баяр наадмаар иргэдийн хөдөлгөөн эрчимжихтэй холбоотойгоор халдварын тоо нэмэгдэх эрсдэл өндөр байна.

Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт  нөхөн дархлаажуулалтыг наадмын өмнөх 14 хоногт багтаан эрчимжүүлж 95 хувьд хүргэхийг үүрэг өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu