ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг "Эрдэнэт"-д ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2019.03.06/ Орхон аймагт ажиллаж байна. 

Засгийн газрын өнөөдрийн /2019.03.06/ хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай ОНЦГОЙ ДЭГЛЭМ тогтоох шийдвэр гаргасан. Онцгой дэглэмийн хүрээнд үйлдвэрийн санхүүтэй холбоотой материалуудыг татаж, шаардлагатай шалгалтуудыг хийж ажиллахаар яг одоо Ажлын хэсгийнхэн “Эрдэнэт” үйлдвэрийн байранд ирээд байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга О.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.03.06/ Орхон аймаг руу явахаасаа өмнө мэдээлэл хийхдээ "Энэ бол Зүүн өмнөд Азид түгээмэл ашиглагддаг мөнгө угаалтын систем. Ялангуяа ардчилал бэхжиж байгаа улсад ажиглагддаг жижиг луйвар. Хууль хэрэгждэг улсад аль эрт шийдэгдсэн байх ёстой асуудал байсан. Аливаа асуудлыг шийдэж байх нь Засгийн газрын үүрэг юм. Тийм учраас Засгийн газар өөрийнхөө эрх үүргийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллана” гэж мэдэгдсэн юм.

Яг одоо ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Х.Бадамсүрэнтэй уулзаж байна. 

ШУУД:

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top