“Монголиан коппер корпорэйшн”-ы засагт хүргүүлсэн ХҮСЭЛТ юу байв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

“Монголиан коппер корпорэйшн”-ы зүгээс өчигдөр /2019.03.11/ Засгийн газарт хүсэлт хүргүүлээд байгаа. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл улс төр, эдийн засгийн халуун сэдэв болоод буй “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал цаашид хэрхэх нь нийгмийн анхааралд байгаа. “Монголиан коппер корпорэйшн”-ы зүгээс засагт хүргүүлсэн хүсэлт дөрвөн он дамнаад буй уг асуудал шийдэл дагуулах уу гэдэг зүйл хүлээлт үүсгэсэн, онцлох сэдэв болоод байна. 

Засагт хүсэлт хүргүүлээд буй  “Монголиан коппер корпорэйшн”-ы Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин хэлэхдээ “49 хувьтай холбоотой асуудлыг жил гаруй хугацаанд шалгаж байна. Миний бие Эрүүгийн цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газарт 10 гаруй удаа байцаалт өгсөн. Монгол хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Бид дуудсан цагт нь очиж хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногоос нөхцөл байдал хурцадмал болсон. Бид Засгийн газрын арга хэмжээг нийгмийн шаардлага гэж ойлгож байна. Бид төрөө хүндэтгэж байгаа. Тэр утгаараа асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхий сайдад асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх хүсэлт өгч байна” гэсэн тайлбар хийсэн.

ТЭДНИЙ ХҮРГҮҮЛСЭН АЛБАН БИЧИГТ,

"Үүссэн асуудлыг дотооддоо шийдэж, хэлцлийн ширээний ард суух нь, олон улсад Монгол Улсын нэр хүндийг өргөхөөс гадна, "Ростех" улсын корпорацитай байгуулсан хэлцлийг Арбитрын шүүхэд аваачих, сөрөг үр дагавраас сэргийлнэ. Манай компанийн зүгээс УИХ-ын 23 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх хүсэлтээ удаа дараа илэрхийлсээр ирсэн бөгөөд тус байр суурь өнөөдөр ч хэвээрээ байгааг уламжилж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.24.238) 2019 оны 03 сарын 12

KHENII GAR KHUL BOLJI YAWAAGAA L UNENEER NI KHELCHIKH , NUUTS EZDEE MONGOLYN ARD TUMEND KHELSEN NI DEER BAYKH DAA

0  |  0
Зочин(66.181.181.74) 2019 оны 03 сарын 12

Хуулийн дагуу шийдүүлнэ гэдэг нь миний хуулийн байгууллага намайг хамгаална гэж байгаа юм уу?

0  |  0
Zochin(66.181.160.17) 2019 оны 03 сарын 12

Henii gar hul bolood baigaag chini mongolchuud bugd medne. Utsan huuheldei. Udii nasan deeree mongoliin ganz saaliin uneenii 49%-g yavch ezemshih erhgui gedeg chini todorhoi. Uneniig delgeed gavyatan bolood duusgaval deer.

0  |  0
Orcuud (178.62.121.175) 2019 оны 03 сарын 12

Orcuud tarhi ugaaltandaa urtuud ali ni zuw buruugch medhee baijdee Purevtushin zaluug demjij bna unen yln...

0  |  0
ads(46.101.19.143) 2019 оны 03 сарын 12

odoo zuwchuktsuud ali ali taliinhaa ajiliig hiigeed ywmaar yumd oo

0  |  0
Болортуяа (46.101.19.143) 2019 оны 03 сарын 12

Ugsun avsnaa dygneed, ugukh avakhaa shiideed 2 tiishee bolson n” deer dee. Khamgiin gol n” khynii khurungiig deeremdej bish KHUULIIN daguu shiideesei dee. Ene ulsad yamar niigem togtood bid khaashaa yavaad bgaag ch oilgokhoo bolilloo. Khoid solongos bolood baina uu ygyi yu.

0  |  0
Болортуяа (198.199.86.94) 2019 оны 03 сарын 12

Төр бол хамгий муу менежер гэдгийг учир мэдэх хүн болгон л ярьж бичиж байна бэлэн жишээгээр ч харагдаж байна 2016 онд Эрдэнэт үйлдвэр 27 тэрбумын цэвэр ашигтай ажилласан бол 2017 онд 49 хувь хувийн хэвшилд очоод 300 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна үүний цаана нөгөө л шахаа , үргүй зардал , авилага хээл хахууль байгаа шүүдээ. 49 хувь хувийн хэвшилд байснаар давхар хяналт шалгалтанд энэ бүхэн үгүй болж Эрдэнэтийн улсад өгөх татвар буюу бидэнд ирэх мөнгө тэр хэмжээгээр өснө шүүдээ

baatka(66.181.176.114) 2019 оны 03 сарын 12

Ugsun avsnaa dygneed, ugukh avakhaa shiideed 2 tiishee bolson n” deer dee. Khamgiin gol n” khynii khurungiig deeremdej bish KHUULIIN daguu shiideesei dee. Ene ulsad yamar niigem togtood bid khaashaa yavaad bgaag ch oilgokhoo bolilloo. Khoid solongos bolood baina uu ygyi yu.

0  |  0
жээ(66.181.166.215) 2019 оны 03 сарын 12

Ерөнхий сайд тэгээд хувьдаа 4 сая төгрөг ч үгүй, байрны зээлээ өөрөө ч төлөх мөнгөгүй энэ залуутай юуугаа ярьж, хэлэлцэх юм болж байнаа. Эзэн нь гарч ирвэл өөр л байх.

0  |  0
зочин(202.9.43.185) 2019 оны 03 сарын 12

Хулхи нь буугаа юу өөр юм сэдээ юу

0  |  0
Top