Монгол Улсын санхүүгийн зах зээл нь банк суурьтай учраас ААН, компаниуд хөрөнгө оруулалт хийхийн тулд өндөр хүүтэй зээл авч ирсэн. Харин сүүлийн жилүүдэд цөөнгүй компани үнэт цаасны зах зээлээс амжилттай хөрөнгө оруулалтт татаж буйд үнэт цаасны компаниудын оруулж байгаа хувь нэмэр өндөр юм.
Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хувьд брокер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Мандал даатгал ХК болон Түмэн шувуут ХК-ийн нийт 17.5 тэрбум, Монос хүнс ХК-ийн нийт 8,5 тэрбум төгрөгийн IPO төслийг хэрэгжүүлээд байна.
Мөн хаалттай бондын зах зээлд Ти жэй эн ресайклинг ХХК-ийн 120 сая төгрөг болон Би жи эл прогресс ХХК-ийн 2 тэрбум төгрөгийн хаалттай бондыг амжилттай гаргалаа.
Ингэснээр Голомт Капитал ҮЦК ХХК нь компанийн хөгжлийг дараагийн шатанд гаргах, бизнес эрхлэгчдэд үнэт цаасны зах зээлийн боломжийг нээх үүргээ биелүүлж, 2019.04 сарын байдлаар нийт 12,5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )