ОДДЫН ДУУЛИАН: Жэйми Фокс залуу жүжигчнээр Кэти Холмсыг солив уу

Д.Тамир | Zindaa.mn
2019 оны 08 сарын 18

40 настай Кэти Холмс, 51 настай Жэйми Фокс нарын дотно харилцааг 2013 оноос хойш фэнүүд нь ажиглаж байгаа билээ. Бүгд л тэднийг дотноссон хэмээн ярьж байсан ч алдартнууд үүнд ямар нэгэн тайлбар хийлгүй өнөөг хүрсэн. Улмаар тэднийг гэрлэх гэж байгаа гэх шуум ч гарч байлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэднийг бие биедээ аль болох цаг гаргахыг хичээдэг болсон гэж "People"-д бичиж байв.

Гэтэл өдгөө Жэйми Фокс залуу жүжигчинтэй хөтлөлцөн, шөнийн клубээс гарч шуугиан тарилаа. Фокс өнгөрсөн баасан гарагийн орой Лос Анжелес дахь "Bootsy Bellows" шөнийн клубээс дуучин, загвар өмсөгч Вэйвтэй хөтлөлцөн гарч байгаад папарацид өртсөн нь энэ. Жүжигчин эр "Balenciaga hood" брэндийн цагаан цамц, хар өнгийн жинсэн өмдтэй байсан бол Вэйв арьсан, алтлаг даашинзаар гангарчээ.

Залуу дуучны тухай "People" сэтгүүлд түүнийг мэргэжлийн ур чадвара өсгөхөөр Фоксоос тусламж авч байгаа жирийн нэг залуу уран бүтээлч гэжээ. Харин Вэйв сүүлийн үед Фокстой авахуулсан зургуудаа инстаграмдаа идэвхтэй нийтэх болсон. Тухайлбал өнгөрсөн зургадугаар сард ""Би энэ хүнд маш их талархаж байна! Миний төлөө хийсэн бүх зүйлд нь маш их баярлалаа" хэмээн дараах зургийг нийтэлжээ.

Харин Фокс, Холмс нарын хамгийн сүүлд хамтдаа оролцсон олон нийтийн арга хэмжээ нь өнгөрсөн тавдугаар сард болсон MET GALA байсан. Тэд хөгжилдөн, хамтдаа зургаа авахуулж найрсаг, дотно харилцаатай байгаа нь тодорхой харагддаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(41.138.89.216) 2019 оны 08 сарын 26

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top