Монголбанкны ерөнхийлөгчид Б.Лхагвасүрэнг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2019.11.22/ хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Б.Баярсайхан нарыг томилохыг дэмжсэн байна.

Б.Лхагвасүрэн нь Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бол Б.Баярсайхан нь мөн Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргын албыг хашиж буй. Эдийн засгийн байнгын хорооны саналын дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигчдийг эцэслэн батлах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top