Б.Лхагвасүрэн: Дараа жилүүдэд зээлийн хүү эрчимтэй буурна

М.Хангал | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.22/-ийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчид УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосны дагуу Бядрангийн Лхагвасүрэнг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн.

1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 онд  Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа банкны салбарын мэргэшсэн мэргэжилтэн аж. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал “Монголбанкны ерөнхийлөгч нь тохитой томоотой, шуналгүй хүн байх ёстой. Өмнөх ажлаа л хуулийн дагуу хийх ёстой. Түүнээс биш УИХ-ын гишүүдийн заавраар ажиллаж болохгүй. Тэнгэрээс буусан од гэдэг шиг О.Баасанхүү гишүүн хар жагсаалтад орчихлоо гээд хэвлэлийн хурал хийгээд байна. Монгол Улс саарал жагсаалтад орох болсонтой холбоотой мөнгө угаахын эсрэг хууль батлах үеэр “жадлан эсэргүүцнэ” гэж байсан. Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгч улс төрөөс хол байгаарай. Эцэст нь таныг “хар жагсаалт”-д оруулсан гэж хэлнэ шүү. 20 сая төгрөгөөс дээш сэжигтэй гүйлгээ хийсэн тохиолдол өнгөрсөн хугацаанд гарсан уу. Та дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа үүнд хэр анхаарсан бэ” хэмээн асуухад нэр дэвшигч Б.Лхагвасүрэн “Монголбанкны дэргэд санхүүгийн мэдээллийн алба ажилладаг. Өнөөдрийн байдлаар сэжигтэй гүйлгээний мэдээлэл авч, СЗХ, ХЗДХЯ-тай хамтран ажиллаж байгаа” хэмээн хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүн Х.Баделхан “Нэр дэвшигчийг дэмжиж байна. Манай улс зах зээлийн харилцаанд шилжээд 30 жил боллоо. Энэ 30 жилд банкууд их баяжсан. Монголбанк хүртэл 20 давхар барилга барьж байгаа. Бүх иргэд зээлийн барьцаанд орсон. Малчдын мал хүртэл банкны барьцаанд байна. Ийм байдлаар бид 30 жил явж ирлээ. Үүнийг яах вэ. Банкууд баяжаад Дарханы төмөрлөг, Хөтөлийн цементийн үйлдвэр, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хүртэл худалдаж авсан. Зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ. Мөн Монголын ипотекийн корпораци гэж том байгууллага байна. Жилд 240 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 60 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг. Цаад эзэд нь банкууд. Удирдлагын зардал нь жилд 24 тэрбум төгрөг байна. иргэд ипотекийн зээлийг бууруулахыг хүсдэг. Үүнийг биелүүлэх арга байна уу” гэж асуулаа. Үүнд нэр дэвшигч Б.Лхагвасүрэн “Зээлийн дундаж хүү сүүлийн жилүүдийн хамгийн доод хэмжээндээ байгаа. Стратегийн хүрээнд бодлогын зардлыг бууруулах, дэд бүтцүүдийг сайжруулах замаар томоохон ажил хийнэ. Дараа жилүүдэд зээлийн хүү эрчимтэй буурна гэж үзэж байгаа. Ипотекийн зээлд Монголбанк гол оролцогчоор ажилладаг. Хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ ондоо багтааж хувилбар гаргаж ирнэ” гэж хариулав.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.25) 2019 оны 11 сарын 23

Зээлийн хүүг бууруулахад өмнөх ерөнхийлөгч саад болоод байсан юмаа даа. Тийм бол ч нүдээ олсон л томилгоо болжээ гэх үү дээ. Ам ажил хоёр ч алд дэлэм зөрдөг болсон цагдаа, харж л байхаас өөр яалтай билээ. Ард байгаа нөхдүүд л амлалтанд нь саад битгий болоосой. Сүүлийн үед албан тушаалын барьцаа ч мултрах аргагүй болоод байх шигээ.

0  |  0
Зочин(202.126.89.208) 2019 оны 11 сарын 22

МЭРГЭЖЛЭЭРЭЭ НЭГ ГАЗРАА ОЛОН ЖИЛ АЖИЛЛАЖ, ТОРИЙН АЛБАНЫ ХУУЛИЙН ДАГУУ ТОМИЛОГДСОН ШИНЭ ЕРОНХИЙЛОГЧИД ТАЛАРХАЖ БНА. ИРГЭН ЖИРИЙН ИРГЭН БИ ДООРХИ САНАЛЫГ ДЭВШУУЛЖ БНА. 1. АРИЛЖААНЫ БАНКНЫ ОНДОР ХУУТЭЙ ЗЭЭЛ АВЧ ДАРАА НЬ 6 ААС 12 САРЫН ДАРАА 8 ХУВИЙН ЗЭЭЛД ШИЛЖИЖ ЧАДАХГУЙ ХЭВИЙН ЗЭЭЛТЭЙ БАЙГАА ТАНИЛ ТАЛГУЙ ЯДУУ ХЭСГИЙН ЗЭЭЛИЙГ ТОРООС ЯВУУЛЖ БАЙГАА ХОНГОЛОЛТОНД ХАМРУУЛАХ ОЛОН НИЙТИЙ ХУЛЭЭЛЭЛТЭД НИЙЦСЭН АРГА ХЭМЖЭЭ АВЧ, ЗЭЭЛИЙН ХУУГИЙН ДАРАМТ, ХАТУУХАН ХЭЛБЭЛ МОНГО ХУУЛЭЛТЭЭС ЧОЛООЛЖ, ФАТФ ЫН ШААРДЛАГААС ХЭРЭГЖУУЛЖ ОГОХ, ТОР ЗАСАГ, МОНГОЛ БАНКНААС АРД ТУМЭНДЭЭ ХЭРЭГЖУУЛЖ БУЙ ХОНГОЛОЛТОНД ЗОРИЛТОД Х

1  |  0
zochin(124.158.124.173) 2019 оны 11 сарын 22

odoo l zov hunee tomilj bn daa

1  |  0
Top