Жоли, Питт нарын охин хүйсээ солиулахаар дааврын эмчилгээ хийлгэж эхэллээ

2019 оны 12 сарын 05

Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын охин Шайло багаасаа эрэгтэй хүүхдийн хувцас өмссөн билээ. 13 настай Шайло олон жилийн турш биеэ эрэгтэй хүүхэд шиг авч явж, эрэгтэй байхыг хүсэж байгаагаа эцэг эхдээ илэрхийлсээр ирсэн. Тэгвэл охин албан ёсоор Жон гэх нэртэй болжээ. Шайло Жоли-Питт нь Брэд, Анжелина нарын дундаас төрсөн гурван хүүхдийн том нь юм.

Шайлогийн хүйсээ солиулах мэс засалд орох хүсэлтийг Жоли дэмжсэн байна. Харин хүмүүс үүнийг эсэргүүцэж, хүүхдийн үгээр үг хийлээ гэж эцэг эхийг нь буруутгадаг.

Гэхдээ Шайлог насанд хүртэл нь мэс засал хийж болохгүй юм. Тиймээс Шайло одоогоор албан ёсоор Жон гэх нэртэй болоод байна. Охины нэрийг Жоли, Питт нарын зөвшөөрлийн дагуу өөрчилжээ. Анжелинагийн ойрын хүрээллийн хүмүүсийн ярьснаар Брэд, Жоли нар охиндоо хатуурхвал түүний сэтгэлзүйг гэмтээх вий гэж болгоомжилж байгаа аж.

Түүнчлэн Брэд Питт охиныхоо амьдралд бараг оролцохгүй, уулзаж чадахгүй байгаа гэнэ. Жоли хүүхдүүдээ түүний эсрэг байлгахаар хичээж байгаа, хүүхдүүд аавынхаа эсрэг болсон, ээж нь Брэдтэй уулзах уулзалтыг нь янз бүрийн шалтгаанаар цуцалдаг зэрэг асуудлыг Брэд дотнынхондоо ярьжээ. Харамсалтай нь энэ нөхцөл байдлыг өөрчлөх эрх Брэдэд байхгүй аж. Шайло охин аавтайгаа муудалцаж байгаагүй ч түүний эсрэг байдаг гэнэ.

Тэгвэл зарим хүмүүс Брэдийг сүүлийн үед залуу жүжигчинтэй болзож, хүүхдүүддээ анхаарахгүй байна гэж буруутгаж буй. Жоли  ч Брэдийг хүүхдүүдээ шинэ найз бүсгүйтэйгээ танилцуулахыг эсэргүүцэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.77.152) 2019 оны 12 сарын 17

Gajig Angelina Jolie huuhdee buruu zuild demjij uruu tataj uugshuulj bdg biz..

0  |  0
. (176.41.152.29) 2019 оны 12 сарын 05

Gajig yum be

0  |  1
Zochin(122.201.21.192) 2019 оны 12 сарын 05

Haliunaa

0  |  0
Top