БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

БНХАУ-ын засаг захиргаа олон жил хэлэлцсэний эцэст төрийн өмчит Газрын тос, байгалийн хийн үндэсний компани байгуулах болсныг Синьхуа агентлаг мэдээллээ.

Ингэхдээ Хятадын үндэсний газрын тосны корпораци буюу "Петро Чайна", “Синопек”, Хятадын далайн газрын тосны үндэсний корпорац гэсэн гурван компанийг нийлүүлж байгуулах аж.

Уг компани газрын тос болон байгалийн хийн салбарт хөрөнгийг хянах, үйл ажиллагааг нэгтгэх зорилгоор байгуулагдаж буй.

Хэдийгээр гурван компанийг нэгтгэж буй мэт боловч үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхгүй тус, тусын үүргээ гүйцэтгэх боломжтой гэж мэдээллээ. Эмхлэгдэн байгуулагдсан шинэ компанийг БНХАУ-ын Төрийн өмчийн  хяналт удирдлагын хороо хяналт тавьж ажиллах аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top