Туркт коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо хоногт 1815-аар нэмэгджээ. Тус улсад нийт 9217 хүн халдвар аваад байна. Энэ талаар Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Коджа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Туркт сүүлийн 24 цагийн дотор “COVID-19”-ийн халдвараар 23 хүн нас баржээ. 500 гаруй өвчтөн эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган коронавирусний халдварын эсрэг тэмцэхээр олон улсын агаарын харилцаагаа зогсоох шийдвэр гаргасан юм.