КОВИД-19 | Германы Вольфсбург хотын эмнэлэг нэмж өвчтөн авахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

Германы хойд хэсгийн Вольфсбург хотын аль ч эмнэлэг нэмж өвчтөн авахгүй гэдгээ зарлалаа.

Учир нь хотын эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, орны тоо цөөрч, эмч, эмнэлгийн ажилчдад өвчин халдаж байгаатай холбоотой аж.

Хот даяар эмнэлгийн системийн үйл ажиллагааг зогсоож байгаатай холбоотойгоор хэвтэн эмчлүүлэгсдийг зэргэлдээ бүс нутгуудын эмнэлэгт хуваан байршуулахаар болжээ.

ХБНГУ-ын Вольфсбург хот нь 124.1 мянган хүн амтай, нэг том эмнэлгээ түшиглэсэн эмнэлгийн тогтолцоотой аж.  

Герман улсад одоогийн байдлаар коронавирусээр оношлогдсон 62.4 мянган хүн байгаа гэж Жонс Хопкинсийн их сургуулийн тайланд дурдсан байна.

Эх сурвалж: DW

Top