ХБНГУ-д хөрөнгө чинээ, санхүүгийн багтаамжаараа дээгүүрт ордог Гессен мужийн Сангийн сайд Томас Шафер вирусний тархалт эрчимжиж, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаагаас шалтгаалан амиа хорложээ.
Учир нь тус хотод халдварын тархалт нэмэгдэн, төсөвт тодотгол хийх нөхцөл байдалд тулж ирсэн төдийгүй сүүлийн таван жилийн эдийн засгийн өсөлт нь саарах таамаг дэвшүүлсний дараа ийнхүү амиа хорлосон байна.
Гессен мужийн Франкфурт хотод Европын төв банкнаас гадна, Дойче банк зэрэг санхүүгийн томоохон байгууллага төвлөрдөг санхүүгийн томоохон төв юм.
Томас Шафер нь өнгөрсөн 10 жилийн туршид Гессен мужийн Сангийн сайдын албыг хашиж ирсэн хашир туршлагатай нэгэн байжээ.
Германы Гессен мужид хоёрдугаар сарын 29-нд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш одоогийн байдлаар 3100 гаруй хүн вирусээр халдварлаад байна. Герман улсад яг одоо 62.4 мянган хүн коронавирусээр халдварлаж, 541 хүн эндэж, 9.2 мянган хүн бүрэн эдгэрээд байгаа юм.
Эх сурвалж: RT